Бидний туршлагаас үзэхэд маш олон барилга байгууламж, шинэ болон бүтцийн шинэчлэлттэй холбоотой бизнес төслүүд хамгаалалт аюулгүй байдлын шийдэл түүний өртөг, техник технологи болон аргачлалыг дутуу төсөөлсний улмаас алдаж тооцох, мэргэжлийн бус туршлага дутмаг этгээдээр хийлгэсэн зэргээс дахин шинэчлэх, хэрэггүй их хэмжээний өртөг гаргах эсвэл тодорхой хэмжээнд төслийн үнэлэмжид сөргөөр нөлөөлөхүйц байдалд ордог. Тиймээс манай хамт олон хуримтлуулж судалсан туршлагадаа үндэслэн объектын аюулгүй байдлыг хангах, мөн хүн ажиллаж амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шийдлийн зөвлөгөөг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй өгч байгууллага аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүстэй хамтран ажилладаг билээ.