Хүний нөөцийн бодлого

Бид ажилтан сонгон шалгаруулахдаа бие хаа, бялдар хүчнээс илүүтэй тухайн хүний төрөлхийн

болон үүсмэл дадал, самбаачлах  чадвар, хугацаатай уралдах хөнгөний тамирын чадвар, суурь хүмүүжил мөн эгзэгтэй үед эр зориг, мэргэжлийн ур чадвар гаргаж чадахуйц зан чанар, төлөвшил  зэргийг үнэлж шалгаруулдаг. Одоогийн байдлаар манай шуурхай бүлгийн баг бүрэлдэхүүнд олон жилийн туршлагатай ахлах ажилчдаас гадна, цэнхэр малгайтнууд, спортын зэрэгтнүүд, цэрэг арми, цагдаагийн туршлага бүхий ажилчид нэгдэн үүрэг гүйцэтгэж байна.Түүнчлэн илрээгүй хэрэг болон харилцагчийн салбараас удаа дарай хулгай хийж хохирол учруулж буй зохион байгуулалттай бүлэг  этгээдүүдтэй тэмцэх зорилгоор талбарын туршлагатай ажилчдаас бүрдсэн Тандалтын багийг үйл ажиллагаанд оруулсны үр дүнд 2 жилийн дотор  нэр бүхий банкны АТМ-ийн дээрмийн болон санаатайгаар хорлон сүйтгэсэн хэрэг, харилцагчийн объектоос алдагдсан галт зэвсгийн хэрэг гэх мэт ноцтой  хэргээс гадна шатахуун тээвэрлэлтийн явцад үгсэн хулгай хийдэг этгээдүүд болон үгсэн тохиролцож дэлгүүрийн лангуунаас хулгай хийдэг олон тооны бүлгийг илрүүлэн цагдаагийн байгууллагад нотлох баримтын хамтаар хүлээлгэн өгсөн амжилт гаргаад байна.

 

2021 онд “UBSEC special training center” нэршлээр 300 кв.м талбайг бүрэн тохижуулж өөрийн бэлтгэл сургалтын төвийг дэргэдээ нээн  ажилчдаа бүх талаар чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Бидний туйлын зорилго бол тус төвөөр дамжуулан хамгаалагч гэх нэршил мөн ойлголтыг халж “Аюулгүй байдлын ажилтан” гэх шинэ тусгай мэргэжлийг албажуулж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн зах зээлд нийлүүлэх явдал юм. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Хууль эрх зүйн мэдлэг олгох, бие бялдрын норм хангуулах, бие хамгаалах болон харилцааны тактикийн чадавхыг эзэмшүүлэхээс гадна хяналтын камерын системийн ажиллагаа, дохиоллын системийн ажиллагаа, ХАБЭА-н сургалт, галын сургуулилт, эмнэлгийн анхан шатны тусламж гэх сэдвийн хүрээнд чадавхжуулдаг болно.