Бид 2001 оноос хойш Израйл Улсын Pima Electronic Systems компанийн үйлдвэрлэдэг дохиоллын системийн иж бүрдлийг албан ёсны эрхтэйгээр дотоодын зах зээлд нийлүүлж нийт 4000 + ширхгийг борлуулснаас 3000 орчим объектын угсралтыг бие даан гүйцэтгэж систем болон төхөөрөмжийн төхөөрөмжийн хугацаат үзлэг шалгалтыг тогтмол гүйцэтгэн сервис үйлчилгээг үзүүлж найдвартай, доголдолгүй байдлыг хариуцан ажиллаж байна.
2020 оноос эхэлж манай компани ОХУ-д төвтэй ичнээ танил C.NORD компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн дистрибьютерийн журмаар илүү хөгжингүй, олон үйлдэлтэй, автоматжуулалт, давхар сим, 3G, LTE сүлжээ, нөөц GPRS суваг, Клоуд орчин, аналог болон wireless холболтыг дэмждэг дохиоллын системийн иж бүрдлийг дотоодын зах зээлд анхлан танилцуулж CU Монголиа, GS25 зэрэг нэр бүхий олон салбартай харилцагчдын объектод суурилуулж тэдгээрийн хүсэл шаардлагыг бүрэн ханган, хяналт, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байна.