Ачаалал & Бэлэн байдал

Нийслэл хотын хэмжээнд компанийн 7-н шуурхай бүлгийн машин  оновчтой цэгүүдэд зогсолт хийн байршиж нийт 800+ гэрээт объектыг хамгаалах үүргийг хүлээн 24/7 горимоор өндөр сонор сэрэмжтэй, бэлэн байдалд ажиллаж байна. Энэ нь одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй компаниудтай харьцуулбал 2-3 дахин олон шуурхай бүлгийн машин ажил үүрэг гүйцэтгэн хэрэглэгчдэд ойртон ажиллаж буй хэрэг юм.

 

Tомоохонд тооцогдох бусад харуул хамгаалалтын байгууллагуудтай харьцуулбал  нэг шуурхай бүлгийн машинд ноогдох объектын тоон үзүүлэлтээр манай байгууллага хамгийн цөөн буюу ачааллын хувьд хамгийн бага юм. Ачаалал нь шуурхай бүлгийн бэлэн  байдал, түгшүүрийн  дуудлагад үйлчлэх хурд буюу  үндсэндээ хамгаалалтын үйлчилгээний чанарт шууд нөлөөлөх гол хүчин зүйл болдог.

 

Бид өөрийн шуурхай бүлгийн ачааллыг тогтвортой байлгаж, бэлэн байдлыг хангах үүднээс  архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, шөнөөр эсвэл уртасгасан цагаар ажилладаг бар, ресторан зэрэг объекттой гэрээлэхээс татгалзах бодлогыг баримтлан мөрддөг. Энэ төрлийн объектоос ирэх дуудлага ихэнхдээ бие удирдах чадваргүй гуравдагч субъект хоорондын маргаан, үл ойлголцлоос үүдэлтэй, бүлэг танхайн сэдэлтэй, хэв журам сахиулах төрлийн дуудлага байдаг тул шөнийн цагийн ачааллыг маш их нэмэгдүүлж бэлэн байдал алдагдах өндөр эрсдэлийг дагуулдаг билээ.  

 

Түүнчлэн илүү сонор сэрэмжтэй байх,  өөрийн хяналтын станц болон объектын тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор, төв хяналтын цэг дээр Хяналтын 2 оператораас гадна Жижүүрийн инженер 24/7 горимоор бэлэн байдалд ажилладаг. Нөөц сэрвер + клоуд сервер + ISP ринг холболт + current back-up, switch back-up, click backup зэрэг шийдлийг хэрэгжүүлэн төв удирдлагын үндсэн үйл ажиллагааны тасралтгүй ажиллагааг ханган ажилладаг болно.

 

 

 

 

 

 

ШУУРХАЙ БҮЛГИЙН ЗОГСООЛЫН БАЙРШИЛ/

 

 

ТӨВ ХЯНАЛТЫН ПУЛЬТ