Компанийн шуурхай дуудлагад бүртгэгдсэн нийтлэг тохиолддог гэмт хэргүүдийн сүүлийн 1 жилийн үзүүлэлтийг ангилбал:
- Объектын хулгайн тохиолдол 41 үүнээс компани таслан зогсоосон 20, Гэмт үйлдлээ гүйцэлдүүлээгүй оргон зайлсан 17, Гэмт үйлдлээ гүйцэлдүүлсэн 4 бүртгэгдсэн.
- Зэвсэгт /хутга, мэс, галт зэвсэг болон дуураймал галт зэвсэг ашигласан/ дээрмийн тохиолдол 13 үүнээс компани таслан зогсоосон 8, Гэмт үйлдлээ гүйцэлдүүлээгүй оргон зайлсан 3, Гэмт үйлдлээ гүйцэлдүүлсэн 2 бүртгэгдсэн.
- Танхайрсан тохиолдол жилд дунжаар 284 үүнээс компани таслан зогсоосон 230, Оргон зайлсан 54, Байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдол 21, Байгууллагын ажилчдын биед хохирол учирсан тохиолдолд 27 бүртгэгдсэн.
- Объектын гал түймрийн тохиолдол 17, үүнээс компани түрүүлж галын бие бүрэлдэхүүнд мэдээлсэн 12 /тохиолдол бүр шөнийн цагаар/, дотор ажилчид түрүүлж галын бие бүрэлдэхүүнд мэдээлсэн 5 /тохиолдол бүр өдрийн цагаар/ бүртгэгдсэн.
- Цонх хагалах гэх мэт хорлон сүйтгэх шинжтэй тохиолдол 49, үүнээс компани таслан зогсоосон 6 бүртгэгдсэн.
- Бид 2020 оны 1-р улирлаас эхлэн өөрийн хүний нөөцийн бүрэлдэхүүнд тулгуурлан мөрдөн шалгах баг шинээр байгуулж үр дүнд нь нэр бүхий банканд хулгай хийсэн, нэр бүхий банкны АТМ-ийн тонохыг оролдсон, нэр бүхий банкны АТМ-ийг өс хонзонгийн сэдлээр эвдлэн сүйтгэсэн, xарилцагч байгууллагын шөнийн ээлжийн ажилтны эрүүл мэнд амь биед халдсан гэх мэт нийт 9-н онц ноцтой хэргийг бие даан илрүүлж хэрэгтнийг нотлох баримтын хамтаар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн амжилтаар 2022 оныг угтаад байна.