Видео хяналт хамгаалалтын үйлчилгээ

Бид видео хяналт, хамгаалалтын үйлчилгээг санаачилж улмаар 2018 оноос эхлэн шилэн кабель холболтын Скайнэтворкс компанитай хамтран Хаан Банкны төсөл болох “Экспресс банк” уудад бодит цагийн видео хяналт, хамгаалалтын үйлчилгээг үзүүлж эхэлсэн билээ. Ингэхдээ бид тухайн объектын дотоод орчны дүрсийг хянахаас гадна орчны дуу авиаг сонсох, шаардлагатай нөхцөлд төвөөс объект доторх этгээдтэй шууд харилцан ярилцах, анхааруулах, аваарын дуут дохиог идэвхжүүлэх зэргээр шуурхай бүлэг очихоос өмнө цаг алдалгүй тактикийн  хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжоор бүрэн ханган ажиллаж байна. Цаашид энэхүү үйлчилгээг онц чухал объектууд, супермаркетууд видео хяналтаа мэргэжлийн байгууллагад буюу хөндлөнгийн этгээдэд хариуцуулан ажиллах тал дээр сонирхлоо илэрхийлэн хэлэлцээрийн түвшинд явж байна.