2020 оны 12-р сараас эхлэн харилцагч байгууллага болон банктай 3-н талд гэрээ хийж тэдгээрийн салбар нэгжээс орлогын бэлэн мөнгийг хурааж, баримт үйлдэн, түүнээс цааших эрсдэлийг хариуцан тээвэрлэж банканд харилцагчийн дансанд тушаах үйлчилгээг нэвтрүүлсэн. Бэлэн мөнгө хураалтын үйлчилгээг сонгосноор харилцагчийн ажилчин их хэмжээний бэлэн мөнгийг зөөвөрлөх аюулгүй байдлын эрсдэлээс зайлсхийхийн сацуу түүнтэй холбогдон гарах шууд зардал болон бусад үйл ажиллагааны хүндрэлээс сэргийлэх боломж бүрдэх юм.