“УЛААНБААТАР СЕКЬЮРИТИ” ХХК нь 1999 онд дотоодын анхдагч Дохиолол, харуул хамгаалалтын компани болж үүсгэн байгуулагдсан цагаас хойш 23-н жилийн турш сонор сэрэмж, бэлэн байдлыг ямагт хангаж, харилцагч болон ажилчдынхаа итгэлийг дааж, ёс суртахуунтай, тогтвортой үйл ажиллагаа эрхлэн арвин туршлага хуримтлуулсаар 2021 онтой золгоод байна.
Компанийн үүсгэн байгуулагч мөн Ерөнхий захирал Ж.Үүрцайх нь Цагдаагийн байгууллагад олон жилийн турш ижил төстэй чиг үүргийн дагуу удирдах албан тушаал хашсан хувийн туршлага, ёс зүйг байгууллагын соёл хэлбэрээр “УЛААНБААТАР СЕКЬЮРИТИ” ХХК-д бүрэн шингээж тэрхүү соёл нь бидний өдөр тутмын ажилдаа хандах хандлагыг чиглүүлдэг билээ.
Өнгөрсөн 22 жилийн хугацаанд манай хамт олон олон тооны гэмт халдлагыг таслан зогсоож, сэжигтнийг саатуулж, өөрийн харилцагчдын эд хөрөнгө, ажилтан албан хаагчдыг учирч болзошгүй хэмт халдлага, гал, усны аюулаас урьдчилан сэргийлж, хамгаалж Гэрээт үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн сацуу гэмт хэргийн гаралттай тэмцэж, нийтийн хэв журам сахиулж, нийслэл хотын хөгжил, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Энэ хугацаанд хүн амины онц ноцтой хэргийн хариуцагчийг үйлдэл дээр нь баривчилсан, галт зэвсэг, хийн гар буу ашигласан танхай, дээрмийн сэдэлтэй нийт 5-н үйлдлийг газар дээр нь таслан зогсоон зэрэг үзүүлэлтээр хамгаалалтын ажилчид болон Ерөнхий захирал Ж.Үүрцайх нар Эр зоригийн тэмдгээр шагнагдаж, өөрийн салбараас түүчээлэн Цагдаагийн байгууллагын цол тэмдгээр шагнуулсан анхны хамт олон болсон удаатай.
ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА
Ж.ҮҮРЦАЙХ
“УЛААНБААТАР СЕКЬЮРИТИ” ХХК Ерөнхий захирал /1999-2022/
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөх
ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР Нийлслэлийн хэв журам хариуцсан ахлах төлөөлөгч
ЦАГДААГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ Хуульч, эрх зүйч, Магистр
ХЭНТИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР Мөрдөн байцаагч, төлөөлөгч
ЦАГДААГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ Ахлагч |
Ү.ТЭМҮҮЖИН
“УЛААНБААТАР СЕКЬЮРИТИ” ХХК Гүйцэтгэх Захирал /2014-2022/
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК Анхдагч зах зээлийн албны дарга Гадаад харилцаа & олон нийттэй харилцах албны ахлах мэргэжилтэн
JOHNSON & WALES UNIVERSITY, PROVIDENCE, RI, US Бизнесийн удирдлагын магистр
“ЛИМИТЛЭСС ЭЛЕКТРOНИКС” ХХК Bosh, Axis брэнд хариуцсан Менежер
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ Бизнесийн удирдлагын Бакалавр |