![]() |
Компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш биечилсэн хамгаалалтын үйлчилгээг санал болгож 2008 он гэхэд нийслэл хотын хэмжээнд Арилжааны банкнууд, Улсын их дэлгүүр, Буянт-Ухаа ОУНБ болон бусад 280 объектод биечилсэн хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байв. Тухайн жил засгийн газар хоорондын гэрээний дагуу Солонгос улс руу ажиллах хүч илгээх болж мөн уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжил тэлэлтээс шалтгаалж Гэрээт харуул хамгаалалтын салбар хүний нөөц, боловсон хүчний дутагдал орсон билээ. Улмаар харилцагчдад чанаргүй үйлчилгээг цаашид үзүүлэхгүй байх тухай Ерөнхий захирлын шийдвэр гарч биечилсэн хамгаалалтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон түүхтэй.
Өнөөдөр харилцагчид биечилсэн хамгаалалтын хэрэгцээ шаардлагыг ойлгон хүлээн авч мэргэжлийн, шаардлага хангасан, тогтвор суурьшилтай ажиллах хамгаалалтын ажилтныг бусад ажил мэргэжлийн хэмжээнд үнэлж эхлээд байна. Тиймдээ ч манай компани салбарын хэмжээнд хамгийн өндөр цалингийн бэнчмаркийг тогтоож 2020 оноос эхлэн биечилсэн хамгаалалтын үйлчилгээг сэргээн санал болгож эхэлсэн юм. Ингэхдээ зөвхөн шаардлага хангасан этгээдийг нарийн судалж, сургасны дагуу объектод томилох, технологийн дэвшилт суурилсан 4G энгэрийн камерын тусламжтай объект, ажлын байрыг шууд хянах, ажилтны харилцаа болон өдөр тутмын ажилд үнэлэлт дүгнэлт өгч шаардлагатай нөхцөлд хугацаа алдахгүй зааварчилгаагаар ханган харилцагчдад илүү чанартай хамгаалалтын үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна. |