Улаанбаатар Секьюрити XXK нь нийслэл хотын хэмжээнд нийт 900+ объектын дохиолол хамгаалалтыг хариуцан тэдгээрээс ирэх хаалт/нээлт, хуваарийн бус нээлт, гал, хөдөлгөөн, чимээ, ус алдалт, аюулын товчлуур, алдаа зэрэг түгшүүрийн мэдээнд 24/7 горимын хяналт тавьж, ерөнхий мөн харилцан тохиролцсон протоколын дагуу түргэн шуурхай хариу үйлдэл үзүүлж объектын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Хамгийн сүүлийн жишээгээр сүлжээ дэлгүүрүүд болон эмийн сангуудтай тэдгээрийн чанарын удирдлагын тогтолцоог хангах тал дээр хамтран ажиллаж дохиоллын системийн тусламжтайгаар амархан муудах эрсдэлтэй бэлэн хоол, сүү сүүн бүтээгдэхүүн, эм эмийн бүтээгдэхүүний хөргүүрт температур мэдрэгч суурилуулж хэмийн зөвшөөрөгдсөн түвшин зөрчигдсөн нөхцөлд хэрэглэгчид анхааруулах байдлаар харилцагчийн чанарын удирдлагын хэрэгжилтэнд дохиоллын системийн хувь нэмрийг оруулж шинэлэг үйлчилгээг үзүүлж эхлээд байна.